Малчид, ард иргэдийн анхааралд: Арванхоёрдугаар сарын 8-наас нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар цас орж хүйтрэхийг анхааруулж байна.
Өнөөдөр 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатар: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с. 17 цагт: 15 хэм хүйтэн, 20 цагт: 17 хэм хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт: 14 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 54 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2014 оны 12 дугаар сарын 06-ны 20 цагаас 2014 оны 12 дугаар сарын 07-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Ерөө голын саваар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 17-22 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 25-30 хэм, бусад нутгаар 21-26 хэм, өдөртөө бүх нутгаар 11-16 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 25-27 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө бүх нутгаар 15-20 хэм, өдөртөө Өмнөговийн нутгаар 3-8 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв хэсгээр 20-22 хэм, бусад хэсгээр 26-28 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.
2014 оны 12 дугаар сарын 08-наас 2014 оны 12 дугаар сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Арванхоёрдугаар сарын 8-нд нутгийн баруун хэсгээр, 9-10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 9-нөөс хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 21-26 хэм, Идэр, Тэс, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.