Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 6-нд "Төгсгөлгүй" танго балетийн анхны тоглолт боллоо. Мөнхийн хайрын сэдвээр хөтлүүлж, баян ядуугийн туйл болон энэ заагийг үгүй хийж, эрх тэгш мэт байлгадаг урлагийн гудамжны тухай өгүүлэх энэ балетийн хөгжмийг Х.Алтангэрэл бичиж, Э.Эрдэнэжаргал дэглэн найруулсан юм. Эхний өдрийн тоглолтыг ДБЭТ-ыйн гоцлооч М.Од, Б.Саруул нар гоцолсон бол өнөөдөр О.Анужин, А.Эрдэнэболд нар гол дүрийг бүтээнэ. "Өнөөдөр" сонины гэрэл зурагчин Б.Мөнх-Эрдэнэ "Төгсгөлгүй" танго балетийн зургийг та бүхэнд сонирхуулж байна. Даваа гаригийн "Өнөөдөр" сонинд тоглолтын дэлгэрэнгүй сурвалжлага нийтлэгдэх болно.