АНУ-ын нэгэн гэр бүлийн хосууд нэг жил 7 сарын дотор хоолны хатуу дэглэм, дасгал хийсний үр дүнд хоёул нийлээд бараг 240 кг хаяж чаджээ.
Жастин болон Лорен Шелтон хэмээх хосууд 2008 онд гэрлээд удаагүй байхад нь илүүдэл жингийн асуудал тэдний аминд хүрч болохыг эмч сануулжээ. Яг энэ үеээс тэд бие биедээ илүүдэл жингээсээ хамтдаа сална хэмээн амласан байна.
Турахаасаа өмнө идэх юмнаас татгалзах нь боломжгүй зүйл хэмээн үздэг байсан бөгөөд Лорен турах хүсэлгүй байснаа төрөлхийн ичимхий зантайгаа холбон, харин Жастин сургуульд байхдаа өвдөгөө гэмтээснээс спортоор хичээллэхэд түүнд саад болж байсан мэтээр өөрсдийгөө зөвтгөж байжээ.
Тэдний илүүдэл жинтэй байх үеийн зураг
Харин асар их тэвчээр, дасгал сургуулилт, найз нөхдийн дэмжлэгтэйгээр тэд амлалтандаа хүрч чадсан байна. Тодруулбал, одоогийн байдлаар эхнэр Лорен 78 кг, нөхөр Жастин 157 кг-ыг хаяж чадсан байна.
Хосуудын одоогийн зураг
Хосууд чихэрлэг шүүс, блин, зайдас иддэг байснаа больж өглөөгүүр төмсний боорцог сүүний уураг хэрэглэдэг болжээ.
“Хоолны газар луу явах хүслээ спортоор хичээллэхээр сольсоноос хойш тэдний амьдрал улам аз жаргалтай болж, урьд нь дутагдаж байсан хайр гэрт нь бялхаж эхэлсэн”- хэмээн гэр бүлийн хоёр ярьсан байна. “Тэр тусмаа хамтдаа турах хичнээн амархан гээч”- гэж Жастин Лорен хоёр ярьжээ.
эх сурвалж: Today.com