Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж, ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллаж байгаа юм. Ажлын хэсгээс өгсөн үүргийн дагуу нийслэлийн төв талбайд жил бүр сүндэрлэдэг сүлд модыг засч эхэллээ.
Харин сүлд модны гэрэл асаах ёслол энэ сарын 15-нд болох товтой. Харин 31-ний үдэш Чингисийн талбайд нийслэлчүүдийн шинэ оноо угтах баярын цэнгүүн болно.