Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Монгол-Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан 2014 оныг “Найрсаг солилцооны жил” болгон зарласан.
БНХАУ-ын Соёлын яамны хооронд 2014 онд байгуулсан “Соёлын өдрүүд харилцан зохион байгуулах тухай” протоколын дагуу хоёр орны “Соёлын өдрүүд”-ийг харилцан зохион байгуулж байна.
БНХАУ-ын дарга Си Жин Пиний Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр БНХАУ-ын соёлын өдрүүдийг Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулж Хятадын соёлын өвийн гайхамшгийг харуулсан үзэсгэлэн, урлагийн тоглолтоор Монголын үзэгчдэд бэлэг барьсан. Харин “Монголын соёлын өдрүүд”-ийг энэ сарын 5-14-нд Бээжин хотод зохион байгуулах юм. Мөн “Тэнгэрийн эгшиг” хүндэтгэлийн тоглолт, монгол орны үзэсгэлэнт байгалийг харуулсан фото зургийн үзэсгэлэнг толилуулахаар бэлтгэжээ.