Дэлхийн шилдэг 13 шагналын эзэн, францын залуу дуучин Тибу Куван энэ сарын 2-нд Монголд ирлээ. Тэрээр өнөөдөр өөрийн тоглолтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
Түүний тоглолт өнөөдөр 19 цагаас “Black Box” театрт түүний болох юм. Тоглолтынхоо үеэр Монголд ирсэн сэтгэгдлээ китарын утсанд уянглуулсан “Улаанбаатар” аяараа сурприз барих гэнэ.
Тибу Куван нь 20-хон насандаа олон улсын 13 шилдэг шагналыг хүртсэн цорын ганц китарчин юм байна. “Сонгодог китар”-ыг шинэ түвшинд хүргэсэн учир түүнийг “Сонгодог гитарын элч” гэж нэрлэдэг.
Тэрээр Сони Мюзиктэй хамтран “Скарлеттэй хийсэн бүжиг” цомгоо гаргасан нь France Musique, France Culture, Radio Classique зэрэг радиогийн шилдэг гүйлгээтэй цомгоор шалгарсан байна. Мөн 29 насандаа дэлхийн 120 гаруй орноор аялж, 1000 гаруй тоглолт хийжээ.Тухайлбал АНУ-ын Нью Йорк хотын Carnegie Hall, Хятадын хориотой хот, ОХУ-ын Москвагийн Чайковский театр, Лондоны Wigmore Hall, Парисын Les champs Elysees театр, Мюникын Gasteig театрт тус тус тогложээ.
Тэрээр өнөөдрийн байдлаар өөрийн долоо дахь цомгоо гаргаад байгаа юм.
Түүний Ази дахь хийж буй тоглолт Монголоор дуусч байгаа юм байна. Тэрээр маргааш буюу энэ сарын 4-ний өдөр нутаг буцна.
HTML-