"Нетфликс" компанийн бүтээл "Марко поло" цувралд Ариг бөхийн дүрийг бүтээсэн жүжигчин Б.Амарсайхан өчигдөр Холливудад киноныхоо нээлтэд оролцжээ. Тэрбээр гэргийнхээ хамт үндэсний дээлээр гоёсон нь олны харааг эрхгүй булаахаар байлаа. Твиттер хуудсандаа байрлуулсан түүний зургийг монгол уншигчид олон дахин түгээж, амжилтаар нь бахархаж байгаа билээ.
Хубилай хаантай нэгэн үед амьдарч, ээдрээт хувь заяа амссан Ариг бөхийн тухай таамаг дэвшүүлэн маргах хүн олон. Ямартай ч хүчирхэг нэгэн байсан учраас нэр нь мөнхрөн үлдсэн биз ээ.
Жүжигчин Амараа ч бас монголын эрэлхэг, түүхэн баатрын дүрийг амилуулж, олон улсын кино ертөнцөд хөл тавин Монгол бахархал болж яваа нь сайхан. Түүнд амжилт хүсэхийн зэрэгцээ, дараагийн удаа улаан хивсэн дээр алхсан анхны сэтгэгдлийг нь уншигчдадаа хүргэх болно.