Бразилийн Рио Де Жанейро хотод 2000 хос нэг дор гэрлэлтээ батлуулжээ.
Энэ үйл явдал тус улсын түүхэнд хамгийн олон хос хуримаа хийсэн өдөр болж тэмдэглэгдсэн гэнэ. Түүнчлэн Мараканазино цэнгэлдэх хүрээлэнд болсон гэрлэх ёслолд нийтдээ 12 мянган хүн оролцсон бөгөөд гэрлэлтээ бүртгүүлэх хүмүүсийг тусгай галт тэргээр зөөж авчирчээ.
Энэхүү гэрлэх ёслолд амьдралын бололцоо тааруу, сард 1000 хүртэл ам.долларын орлоготой хосууд оролцож болно хэмээн зохион байгуулагчид нь шалгуур тогтоожээ. Гэрлэгсдийн дийлэнх нь олон жил хамт амьдарсан ч хуримаа хийж чадаагүй гэр бүлүүд байжээ.
эх сурвалж: idahostatesman.com