АНУ-ын БНН-ын нэгэн гишүүн Ерөнхийлөгч Барак Обамагийн охидыг юманд хүндэтгэлгүй ханддаг, ааш авир муутай хэмээн үзсэн байна. “Талархлын” гэж нэрлэдэг уламжлалт баярын үеэр өмссөн хувцас, биеэ хэрхэн авч явснаасаа болж охид шүүмжлэлд өртсөн аж. БНН-аас Конгрессийн гишүүнээр сонгогдсон Стивен Финчерийн олон нийттэй харилцах албаны тэргүүн Элизабет Лаутений фэйсбүүк хуудастаа бичсэн тайлбар шуугиан тарьсан байна. Баярын үеэр Цагаан ордонд Ерөнхийлөгчийн охид богино банзал өмсөж, эцгийнхээ хажууд зогсож байхдаа 13 настай Саша, 16 настай Мали хоёул ихэд уйдсан байдалтай байсан нь Лаутений санаанд нийцсэнгүй.
Түүний бодлоор бол “охид арай аятайхан харагдахыг хичээж, тоглохоос аргагүй болсон дүрдээ ядаж хүндэтгэлтэй хандах ёстой” байжээ. Тэр үед Обамагийн охидын өмссөн хувцсыг зөвхөн оройн зоогийн газарт л өмсвөөс зохих байж. Гэвч энэ эмэгтэйн бичсэн тайлбар цахим ертөнцөд хүмүүсийн дургүйг хүргэж, өсвөр насны охидыг эвгүй байдалд оруулах гэлээ хэмээн түүнийг зэмлэжээ. Ийн шүүмжлүүлсэн Элизабет Лаутен “зохисгүй үг” хэрэглэсэндээ уучлал гуйхад хүрчээ.