“Маамуу нааш ир” дууг хоолой салган дуулж, анхны клипээ үзэгчидэд хүргэж байсан Камертон хамтлаг өдгөө хорин нас хүрч, харин хамтлагийн гишүүн Л.Ган-Эрдэнийн 29 насны ойн баяр өнөөдөр тохиож буй.
Тэр 1976 оны энэ өдөр Улаанбаатар хотод төржээ. 1985 онд Хөгжим бүжгийн коллежид хийл хөгжмийн ангид элсэн орж, 1997 онд хийлч, төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн. 1995 онд Камертон хамтлагийг байгуулалцаж, одоо хүртэл рок поп хөгжмийн урсгалаар уран бүтээлээ туурвиж байна.
2007 онд "Дурлалын тэнгис" бие даасан цомгоо хамтлагийн 10 жилийн ойд зориулж гаргаж байжээ.