"Тэргэнцэртэй сайхан бүсгүй", "Тэргэнцэртэй Хувцас Загварын Шоу" 2014 наадмыг олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах өдөр буюу өнөөдөр зохиох гэж байна. Бид чадна эм эн нэгдэл, Бриллиант Эмэгтэйчүүдийн Холбоо, Их Засаг Их Сургууль хамтран зохиох юм.
“Тэргэнцэртэй иргэдийн хувцас загвар”-ын шоунд тэргэнцэртэй 15 охид бүсгүйчүүд дизайнеруудын урласан хувцасыг мэргэжлийн загвар өмсөгчидтэй хамтран үзүүлэх бөгөөд дараагийн арга хэмжээ "Тэргэнцэртэй сайхан бүсгүй"-н тэмцээнд дээрх 15 охид, эмэгтэйчүүд гоёлын үндэсний гоёлын хувцас өмсөн тайзан дээгүүр алхан шүүгчдийн асуултад хариулан Монголын анхны "Тэргэнцэртэй сайхан бүсгүй"-н эрхийн төлөө уралдана.
Монголын анхны "Тэргэнцэртэй сайхан бүсгүй" болсон эмэгтэй нь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Элч төлөөлөгч-өөр сонгогдох ба, зохион байгуулагчдын зүгээс Шилжин явах цом, Итали улсад гэр бүлээрээ амрах эрхийн бичгээр шагнах юм .