Туркийн “Эрэн хайх ажиллагаа” (AKUT) төрийн бус байгууллагын үүсгэн
байгуулагч бөгөөд УЗ-ийн гишүүн, алдарт уулчин, зохиолч, чөлөөт гэрэл зурагчин
Али Насух Махруки өөрийн гэрэл зургийн үзэсгэлэнгээ өнөөдөр Урчуудын эвлэлийн
үзэсгэлэнгийн танхимд нээнэ. Тэрээр өнгөрөгч 8 дугаар сард өөрийн багийн хамт
Монгол Улсад мотоциклтой аялал хийсэн бөгөөд аялах хугацаандаа сонирхлынхоо
дагуу олон сайхан зураг авсан төдийгүй энэ удаад ийнхүү зургийн үзэсгэлэн
гаргахаар ирээд байгаа нь энэ юм. Али Насух Махруки нь Туркийн “Эрэн хайх ажиллагаа”
(AKUT) төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч бөгөөд анх 1996 онд ууланд
төөрөөд 14 хонож байсан 2 залууг аварснаар өөрийн төрийн бус байгууллагаа
үүсгэн байгуулжээ. Байгуулагдсан цагаасаа хойш гамшигт нэрвэгдсэн олон иргэнд
тусламжийн гараа сунгаж аварсан бөгөөд одоогоор 150 гишүүнтэй, 200-аад хүний
амь насыг аварсан байна. Мөн 1992-1994 онуудад
ЗХУ-ын газар нутагт байрах 7000 метрийн өндөр таван ууланд амжилттай авирч
“Уулын ирвэс” хэмээх цол авчээ. 1995 онд Эверестийн ууланд авирсан анхны Турк
уулчин тэрээр 1996 онд 7 тивийн хамгийн өндөр ууланд авирч “Долоон Өндөр”
хэмээх төслийн хамгийн залуу 45 дахь тамирчнаар тодорсон билээ. Тэрээр энэ удаад
Монгол Улс болон Турк Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45жилийн ойн
хүрээнд Монгол Улсад өөрийн үзэсгэлэнгээ хоёр удаа буюу энэ сарын 2-5-нд Урчуудын эвлэлд, 8-12-ны хооронд Хаан
банкны “Улаан гэр” галерейд гаргах юм.