Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан анхны номын санг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төвийнхөн байгууллаа.
Уг номын сан 5000 гаруй номтой бөгөөд тэдгээрийг БШУЯ, иргэд албан байгууллага, аж ахуйн нэгжүүд хандивласан байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан салбарынхаа хэмжээнд ном цуглуулах аян зарлаж 800 гаруй ном бэлэглэсэн аж. Мөн “Монголын санхүүгийн групп” төрийн бус байгууллага 400 ном цуглуулж хандивласан нь хамгийн олон ном өгсөнд тооцогдож байгаа юм байна