Монголын залуучуудын холбооны дэргэдэх “Залуу эмэгтэйчүүд” клуб ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан, үзэгчдэд “Лаа” сэтгэхүйн эротик драмын жүжиг толилуулахаар бэлтгэл байгаа юм. Энэхүү жүжгийн найруулагчаар Ж.Уранцацрал ажиллаж, гол дүрүүдэд М.Энхзаяа, Б.Тэлмэнпүрэв, Э.Мөнхдалай, Б.Хэрлэн нар тоглоно. Эмэгтэйчүүдэд тулгардаг олон саад бэрхшээл болон нийгмийн тодорхой хувийг эзэлдэг биеэ үнэлэгч хүүхнүүдийн бодит амьдралыг энэхүү жүжгээр хөндөх юм байна. Биеэ үнэлэгч ч гэсэн хүн гэдгийг бусдад ойлгуулж, охид, бүсгүйчүүдийг буруу замаар орохоос сэрэмжлүүлэх ач холбогдолтой энэ жүжгээ Тусгаар тогтнолын ордны их танхимд ДОХ-той тэмцэх дэлхийн өдрөөр буюу арванхоёрдугаар сарын 1, 2-нд тоглохоор төлөвлөжээ.