Өнөөдөр АНУ, Канад болон Европын орнуудад "Талархлын баярын өдөр"-ийг өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлж байна.
Америкт арваннэгдүгээр сарын сүүлийн буюу дөрөв дэх долоо хоногийн дөрөв дэх өдөр, харин Канадад аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн нэг дэх өдөр буюу даваа гарагт тэмдэглэдэг байна.
Анх Англиас дүрвэсэн цагаач хүмүүсийн бараг тэн хагас нь хүйтэн, өлсгөлөн болон өвчнөөс болж үрэгдсэн ажээ. Массачусетс мужид байсан Индианчууд тэдэнд эрдэнэ шиш тарих, ан хийх болон загас барих аргыг зааж сургаснаар тэд ирэх жилдээ хангалттай хоол хүнстэй өвөлжсөн бөгөөд талархсан сэтгэлийн хариу болгон Индианчуудыг урьж цайллага хийжээ. Энэ нь анхны "Талархалын Баяр" байсан гэдэг. Тиймээс нөгөө талаараа ургац хураалтын дараа бүх шашин шүтлэгтэнгүүд нэгдэн тэмдэглэдэгээрээ онцлогтой юм. Талархлын баярын гол бэлэг тэмдэг, илэрхийлэл бол цацагт хяруул юм.
Өнөө үед Талархлын баярыг гэр бүл, найз нөхөд, хөршүүдээрээ цуглан баярын ширээ засч тэмдэглэдэг аж.