Одод газарт буугаад ирчихээ юү гэлтэй цасан ширхгүүд нүд гялбуулж, сэтгэл хонгорхон аялгуугаар дүүрч мөрөөдөлдөө хөтлөгдөн яваа тэр нэгэн охин. Өглөө бүрийн адилаар эртлэн босож, өвлийн жавар тачигнах үеэр номын дуу сонсохоор гэрээсээ гарна. Ингэх болгондоо бүрэнхийд сүүмэлзэх гэрэлд гялбасан өнөөх цасыг харан баясана. Элдвийг бодон алхалсаар сургуульдаа ирж, хичээлээ тараад буцаад л харина. Түүний хувьд бүхий өдрийн үйл явдлаас өглөө алхах тэр мөч л хамгийн сайхан, дурсамжтай мэт санагддаг байлаа. Түүний гэх бүхий л дурсамж гагцхүү энэ цастай холбоотой учраас тэр....За одоо энэ охины хайрын түүхийг өгүүлье.
Тэр их онц сурлагатай. Мэдээж “онц” гэх энэ үнэлэмж түүний нөр их хичээл зүтгэлтэй холбоотой. Шөнийн 00.30 цаг Улаанбаатарт айлчилж байхад ном дэвтэр шагайсаар л сууна. Түүний сэтгэлд агуу их хүсэл мөрөөдөл бий. Тэр түүндээ л хайртай. Түүнийхээ л төлөө амьдардаг гэхэд хилсдэхгүй. Тэрбээр эмээтэйгээ амьдардаг. Лааны гэрэлд суух охиноо шөнө бүр эмээ нь харчихаад:
-Унтах болоогүй юу? Миний охин...
-Арай болоогүй байна аа эмээ ингэсгээд унтлаа гэнэ.
Түүний энэ их хичээл зүтгэлийг нь хараад “овоо доо миний охин” хэмээн охиныхоо сайн сайхны төлөө бурхандаа сүслэн залбирна.
Ангидаа ч олон юм ярьдаггүй тул “даруухан” гэж нэрлэгддэг. Гэхдээ найз нөхөдтэйгөө бол “улаан галзуу”. Бусдыг их хүндэлдэг, хүмүүсийн зовлон шаналлыг хуваалцаж чаддаг учраас хүн болгон л түүн дээр ирж зовлонгоо ярина. Бас ч болоогүй хайр дурлалын тал дээр маш сайн зөвлөгөө өгнө гээч. Хүүхдүүд ч ирж бүтэлгүй хайр дурлалаа ярьж уйлах нь уйлж, арга тактик боловсруулаад явдаг байв. Тэр Сувдаа, Туул, Содоо, Тэмүүжин гэсэн дөрвөн найзтай. Оюутан цагынх нь найзууд л даа. Хоорондоо их дотно. Гол баатрыг маань харин Нандиа гэнэ. Даруухан хэрнээ сахилгагүй түүнийг сургууль даяараа “төмөр зүрхт” охин гэдэг. Манай Нандиа маань хичээл л гэхээс хайр дурлал, эрэгтэй хүнийг огт ойшоодоггүй нэгэн. Тэрээр Содоо, Тэмүүжин хоёртой бол яг л эмэгтэй хүнтэй харьцаж байгаа юм шиг харьцана. Тэмүүжин түүнд дасчихаад үүнийгээ хайр хэмээн андууран Нандиаг өөрөөсөө хөндийрүүлэхэд хүргэсэн удаатай. За тэгээд түүний араас олон ч хөвгүүн гүйлдэнэ. Нэг удаа сургуулийнх нь Батаа түүнд ухаангүй дурлачихаад
-Батаа: “Нандиа Би ,би би чамд хайртай
-Нандиа: Уучлаарай Батаа би ч гэсэн өөртөө хайртай. Чи үнэхээр надад хайртай бол мартсан нь дээр байх
-Энэ үйл явдлаас хойш тэр “төмөр зүрхт” хочийг авсан юм даа
Гэтэл тэрний зүрх сэтгэлд юу оршиж, юу нуугдаж байдгийг хэн ч мэдэхгүй. Түүний ийм болсон шалтгааныг ярья л даа.
3 жилийн өмнө анхны цас хаялсан тэр нэгэн өглөө...
Анхны цас хаялсан тэр нэгэн өглөө Нандиа хичээлийн цагаасаа хоцроод гүйж явлаа. Яг буудал дээр иртэл автобус хөдөлчихөв.
“Өөө...одоо дараагийнх нь мөд ирэхгүй дээ. Ядаж эхний цаг нөгөө ааштай багш математикийн хичээл орно. Бүр хөлдөх нь...ти ти ямар хүйтэн юм бэ? Өглөө эмээг малгайгаа өмс гэхэд нь үгэнд нь ордог л байж. Чих тасрах нь ээ хэмээн өөрөө өөртэйгөө сурсан зангаараа чанга ярьж байхад нь ард нь инээдээ барьж ядсан хүний дуу гарах нь тэр. Эргээд хартал энгийн хэрнээ цэвэрхэн, аятайхан хувцасласан нэгэн хүү түүнийг шоолж харагдана.
Нандиа: Чи юундаа инээсэн юм. Даарч байгаа хүн анх удаа хараа юу?
Хөвгүүн: Үгүй ээ, үгүй уучлаарай, зүгээр л инээдээ барьж чадсангүй.Чи үнэхээр хөөрхөн юмаа...
Нандиа: Хөөрхөөн?, наад үгийг чинь сонсоод миний харин инээд хүрчихлээ.
Хөвгүүн: Яагаад?
Нандиа: Чам шиг ийм үгийн баялагтай олон хөвгүүд мэднэ....гэж хэлээд ширэв татав.
Хөвгүүн: түүнийг бүүр ч эгдүүцэж “би уг нь үнэн хэлсэн юмсан” гэж бодоод инээв. Энэ өдрөөс хойш тэр хоёр өдөр бүр буудал дээр таарах болов. Харах болгондоо бие биенээ нууцаар харж инээнэ. Нэг удаа өглөө биш орой хичээлээ тарж явахдаа таарлаа. Нандиа маань бас л гүйж яваад халтираад уначихав. Алхаж ч чадахгүй байсан түүнийг тэр хөвгүүн үүрч гэрт нь хүргэж өгөв.
Хөвгүүн: Чи яагаад дандаа гүйж явдаг юм бэ?
Нандиа: Би цаг хугацаатай уралдах дуртай
Хөвгүүн: Яагаад?
Нандиа:Яагаад гэвэл хурдхан л өөрийн мөрөөдөлдөө хүрмээр байна.
Хөвгүүн: Гайхалтай юмаа...Танилцья. Намайг Дөлгөөн гэдэг
Нандиа: Ямар гоё нэр вэ. “Нандиа”
Дөлгөөн: -Чинийх ч гэсэн үнэхээр гоё юм.
Өвлийн сар дундаа орж цас хаялсаар л...Тэр хоёр байнга л цаснаар алхаж мөрөөдлөө ярьцгаан, бие биедээ улам татагдсаар нэг мэдэхэд хайртай болсон байлаа. Охин шүлэг зохиох дуртай. Гэхдээ хөвгүүнд зориулж нэг ч шүлэг бичиж байгаагүй. Тэр хоёр цасанд хүслээ шивнэхээр болов.
Нандиа: Би энэ хөвгүүнд үнэхээр хайртай. Үүрд хамт байлгаж хайрлаач!
Дөлгөөн: Цас минь таны надад бэлэглэсэн хамгийн сайхан бэлэг энэ бяцхан ялдам охин. Танд үнэхээр их баярлаа...гэж хэлээд........дор бүртээ нэгэн хүсэл цаснаас шивнэн гуйлаа
Нандиа: Дууссан уу? ямар удаан юм бэ? юу тийм удаан гуйсан юм бэ?.Надад хэлчих
Дөлгөөн: Хэлэхгүй ээ, нууц (инээмсгэлэв)
Нандиа: Өө чи ямар муухай юм бэ? чи цаснаас намайг гуйгаагүй юм уу?
Дөлгөөн: Хайра а битгий гомдол доо, хөөрхөн шүү
Нандиа: Миний дуртай үг юу болохыг мэдэх үү?
Дөлгөөн: Цас
Нандиа: Үгүй ээ , чиний минь хэлсэн “хөөрхөн шүү” гэдэг үг. Анх хоёулаа яг анхны цас орж байхад таарахад чи надад яг энэ үгийг хэлсэн. Тэгээд л би цасанд дурлаад, бас энэ үгэнд дуртай болсон. (инээмсгэлэв). Миний цасанд дуртай байдгийн шалтгаан ганц чи шүү дээ..
Ингэж ярьж байхдаа тэд хэдийнэ хоёр жилийг ардаа үдсэн байлаа. Тэр хоёрын учирснаас хойшхи хоёр дах жилийн сүүлчийн цас.
Сүүлчийн цас болгоноор яг энэ газраа болзож хүсэлээ шивнэх болсон болохоор Нандиа яарсаар өнөөх сандал дээрээ ирж суугаад
Нандиа: Түүндээ зориулж өнөөдөр шүлэг зохионо оо...гэтэл хажууд нь нэг танихгүй залуу ирэн
-Уучлаарай, чи энд Дөлгөөнийг хүлээж байгаа юу?
Нандиа:- Тийм ээ. Өөрөө хэн билээ?
Тэр залуу юу ч хэлсэнгүй нэгэн захиа өгчихөөд явлаа.
Сайн уу хайраа! Өнөөдөр магадгүй сүүлчийн цас. Чамайг энэ захиаг авах үед найз нь яг л энэ цас шиг дахиж хэзээ ч будрахгүй болсон байх болно. Би чамд хайртай, бүр маш их. Чи миний бүх юм. Чи минь ийм хөөрхөн юм чинь чамд минь надаас өөр сайхан залуу олдоно. Би чамайгаа тэнгэр дээрээс байнга харж, хамгаалж явах болно.Чамд хэлж чадаагүйг минь уучлаарай. Би өмнөх өдөр нь өөрийгөө удахгүй үхэх тухай сонсчихоод маргааш өглөө нь амьдрах утга учиргүй болж явсан тэр анхны цаснаар чамтайгаа учирсан. Миний хүсээд ч олоогүй тэр сайхан мэдрэмж, инээмсгэлэлийг би чамаас олсон юм. Тэр үед хэлсэн “хөөрхөн” гэдэг үг үнэхээр үнэн сэтгэлээсээ байсан. Тэр өдрөөс хойш чамайг бодсоор чамд хягааргүй хайртай болж, чамдаа энэ тухай хэлж зүрхлэхгүй байсаар өдий хүрлээ. Чи минь наддаа хайртай шигээ хүсэл мөрөөдөлдөө бас дэндүү хайртай. Тиймээс би чамайгаа орхиж байгаа ч гэсэн хүсэл мөрөөдөл чинь чамайг хэзээ ч орхихгүй ээ...Би амьдралын эрч хүч, хичээл зүтгэл, аз жаргал бүхэн ямар амттай байдгийг чамаасаа л мэдэрсэн. Миний хөөрхөн гүнж минь, би цаснаас юу гуйснаа одоо хэлье! Чамайг минь хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд заавал туслаарай гэсэн......Хайртай шүү.
Нандиа балмагдсандаа юу ч хийж чадахгүй нулимс асгаруулан газар сөгдөв. Тэнэгхэн минь дээ би чамдаа дэндүү хайртай байхад чи намайг орхиод явлаа гэж үү. Чи минь тэнгэрийн орноос намайгаа харж байгаарай. Хайр нь чинийхээ сүүлчийн хүслийг заавал биелүүлнэ.
Будран орсон анхны цаснаар учирч билээ
Чи бид хоёр
Буцаад явсан сүүлчийн цаснаар хагацаж билээ
Чи бид хоёр. Түүндээ зориулсан анхны бөгөөд эцсийн мөрөө үзэглээд түүний нүднээс үер буулаа...
М.Болорцэцэг