Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ц.Болормаа

Ц.ТҮМЭНЦОГТ: Томоохон төсөл, хөтөлбөрүүдэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 

  Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Түмэнцогттой ярилцлаа. 
2023-05-16

Ж.ЗОЛЖАРГАЛ: Монголоос коксжих нүүрс авдаг бүс нутгийнх нь эрэлт тогтвортой байна 

“Монгол нүүрс” ассоциацын гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын эцэст БНХАУ-ын Шанхайд болсон “Хятадын гангийн хөгжлийн стратеги”, дөрөвдүгээр сарын сүүлээр Тайландын Бангкокт зохион байгуулсан “Азийн нүүрсний зах зээлийн төлөв, худалдааны чуулга уулзалт”-д оролцоод ирсэн юм.
2023-05-12

 “Оюутолгой” компани эхний улиралд 42 575 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэжээ 

Түүнчлэн өнгөрсөн 1-3 дугаар сард 44 066 унци баяжмал дахь алт үйлдвэрлэсэн дүн гарчээ. 2022 оны эхний улиралд дээрх тоо 59.2 мянга байсан юм. Мөн өнгөрсөн улиралд гүний уурхай дахь хөндлөн малталтыг 4023 метрээр ахиулжээ. Хүдрийн биетийг гүний уурхайгаас газрын гадарга руу тээвэрлэх туузан дамжуургын ажил үргэлжилж буй бөгөөд 40 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа гэнэ. 
2023-05-04

Гараагаа сайн эхлүүлсэн зэсийн ханш буурч мэдэх нь

Манай улс 2023 онд 1.39 сая тонн зэсийн баяжмал нийлүүлэхээр төлөвлөж буй билээ
2023-05-03

Монгол Улсын нүүрсний экспорт 19.18 сая тоннд хүрлээ

Монгол Улсын эрдэс бүтээгдэхүүний экспортын гүйцэтгэл дунджаар 37 хувьд хүрсэн тухай салбарын яамнаас мэдээлэв
2023-05-03

Газрын тос боловсруулах үйлдвэрийн байгууламжуудын барилга угсралтын ажлыг эхлүүлэв

EPC 2 багц ажлын хүрээнд атмосфер ба вакум нэрлэгийн байгууламж, ханасан хий ялгах зэрэг үндсэн технологийн, бусад дагалдах, туслах бүх төрлийн байгууламж, түүний дотор 49 агуулах сав, бүтээгдэхүүн ачих, буулгах вагон, авто эстакад зэргийг барих гэнэ.
2023-05-01

Долоо дахь ХБҮЦ-ны захиалга эхний өдрөө бүрэн биелэв

“Бэрс Эй Би Эс Плас ТЗК” ХХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны (ХБҮЦ) анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг өчигдөр 12.00 цагт авч эхэлсэн юм.
2023-04-26

17.8 сая тонн нүүрс экспортолсноор гүйцэтгэл нь 49 хувьд хүрлээ

Ингэснээр эрдэс бүтээгдэхүүний экспорт дунджаар 37 хувьд хүрсэн байна. Тодруулбал, нүүрснийх 49, зэсийн баяжмалынх 31.4, төмрийнх 18.9, алтных 15.8, газрын тосных 22.1, цайрынх 64.8, хайлуур жоншных 54.5 хувьд хүрээд буй аж. Ташрамд дурдахад, улсын хэмжээнд өнгөрсөн баасан гаргийн байдлаар 117 101 тонн шатахууны нөөцтэй байжээ. Үүнээс А-80 автобензиний 4826 (29 хоногийн), АИ-92-ын 33 433 (27), АИ-95-ын 2876 (22), дизелийн түлшний 71 524 тоннын (29) нөөцтэй байсан гэнэ. Монгол Улс 2023 он гарснаас хойш 630.3 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.
2023-04-25

Алтны ханш аврал болох уу

Олон улсын хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэлд“Алтны ханшийн өсөлт энд хүрээд зогсохгүй” хэмээн бичиж байна. Эл таваарын ханш дээшлэхэд гурван хүчин зүйл голлон нөлөөлдөг нь эдийн засгийн тодорхойгүй, “түгшүүртэй” байдал, бондын өгөөж багасах, ам.долларын ханш сулрах аж. Өдгөө эдгээрээс гадна Төвбанкуудын худалдан авсан алтны хэмжээ нэмэгдсэн нь ханшид нөлөөлж буй гэнэ. Дэлхийн алтны зөвлөлөөс мэдээлснээр дээрх банкууд энэ оны 1-2 дугаар сард 157 тонн үнэт металл худалдан авсан нь сүүлийн 10 жил дэх өндөр дүн агаад өнгөрсөн сарын үзүүлэлтийг хараахан танилцуулаагүй байгаа юм. 
2023-04-21

Эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалахад бодлогын реформ хэрэгтэй гэв

Харин өвөлжилтийн хүндрэлээс шалтгаалж хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл саарах төлөвтэйг мөн дурдлаа. Цар тахалтай холбоотой хязгаарлалт суларснаар үйлчилгээний салбар, тэр дундаа аялал жуулчлалын салбарын идэвхжил үргэлжлэн сэргэж, дээрх сөрөг нөлөөг нөхөх боломжтой гэнэ. 
2023-04-20

Ч.УЛАМ-ОРГИЛ: Монгол Улс эрчим хүчний эх үүсвэрийнхээ бүтцийг өөрчлөх шаардлагатай

-Эрчим хүч бол хөгжлийн суурь болдог, стратегийн салбар. Цахилгаангүй бол бид нэг өдөр байтугай хэдхэн цаг болоход ажил, амьдралаа зохицуулахад хэцүү болсон үе. Гэтэл эл салбар өдгөө улс, нийгмийн хөгжлийн суурь бус, хөгжлийг нь чөдөрлөгч болох эрсдэлтэй гэж салбарын мэргэжилтнүүд сануулж буй. Энэ талаар та юу гэх вэ?
2023-04-17

Монгол Улсын эдийн засаг 4.5 хувиар өснө гэж ОУВС таамаглажээ

Эргэн сануулахад, Дэлхийн банк энэ онд манай улсын эдийн засаг 5.2 хувиар өснө хэмээн төсөөлснөө энэ сарын эхээр мэдээлсэн билээ. Тэгвэл Азийн хөгжлийн банк Монголын эдийн засаг 2023 онд 5.4, ирэх жил 6.1 хувиар тэлнэ гэж таамагласнаа мэдэгдсэн юм.
2023-04-17

 Тавантолгой ДЦС-ын хоёр блокийг эхний ээлжид ашиглалтад оруулна

Станцыг гэрээ байгуулснаас хойш гурван жилийн дотор ашиглалтад оруулнагэж тооцож байна. Төслийн санхүүжилтийг станцыг ашиглалтад оруулснаас хойш таван жилийн хугацаанд төлөх ехник, эдийн засгийн тооцоололгарсан” гэв. Уг станцаас “Оюутолгой” компанид жилд 1.3 тэрбум кВт/цаг эрчим хүчийг нэгжийг нь 9.6-11 центээр нийлүүлэхээр буй аж. Цаашид гурав дахь блокийг барьсан үед “Оюутолгой” төслийн үйлажиллагаанд шаардлагатай эрчим хүчийг дотоодоос бүрэн хангах боломж бүрдэх гэнэ. 
2023-04-13

Монгол Улсын нүүрсний экспорт 15 сая тоннд хүрэв

 Манай улс энэ он гарснаас хойш өнгөрсөн пүрэв гаргийн байдлаар 15.02 сая тонн нүүрс экспортолсон дүн гарчээ. Энэ нь 2022 оны мөн үеийнхтэй харьцуулахад 12.32 сая тонн буюу 4.6 дахин нэмэгдсэн үзүүлэлт гэдгийг УУХҮЯ-наас мэдээлэв. Ингэснээр уг таваарын экспортын гүйцэтгэл эхний гурван сар гаруйн хугацаанд 41.2 хувьд хүрээд байна. 2023 оны 1-3 дугаар сард манай улсын нийт экспорт 3.76 тэрбум ам.долларт хүрснийг Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн. Үүний дийлэнх буюу 59.6 хувийг (2.24 тэрбум “ногоон”) нүүрсээс бүрдүүлсэн юм. 
2023-04-12

 Монгол Улсын эдийн засаг таван хувиар өснө гэв

...Иймээс хөрөнгө оруулалтын орчны багц шинэчлэл боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай гэв. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэх, Монгол Улсын бодлогын үр ашиг, бизнесийн орчин, дэд бүтэц, ложистикийн үзүүлэлт, төрийн байгууллагуудын засаглалыг сайжруулж, авлигыг бууруулах зэрэгт анхаарах хэрэгтэйг санууллаа. Дээр дурдсанчлан Монголын эдийн засаг дунд хугацаандт аван хувиас давж өсөх таамаг бий. Гэхдээ эдийн засгийн өсөлтийн түвшнийг хадгалж, бас инфляцыг бууруулах шаардлагатай...
2023-04-05

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын санхүүжилтийн талаар БНХАУ-тай хэлэлцэх нь

 Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн хүрээнд барилга угсралтын ажлын техник хяналтын зардалд шаардагдах хөрөнгийг гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх төслүүдийн Монголын талын хөрөнгө оруулалтад тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Сангийн болон Эрчим хүчний сайд нарт даалгалаа. Эл төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан, байгаль орчны төлөв байдлын үнэлгээнд тусгасан болон соёлын өвийг авран хамгаалах ажлыг 2024 онд бүрэн хэрэгжүүлж дуусгах зорилгоор нөлөөлөлд ртөж буй, шилжин суурьших айл өрхийн эд хөрөнгийн, иргэн бүрт олгох нөхөн олговрын үлдэгдэл санхүүжилт, соёлын өвийг авран хамгаалах ажлын санхүүжилтийг ирэх жилийн улсын төсөвт тусгахаар болжээ. Төслийн нөлөөлөлд өртөж байгаа соёлын өвийг авран хамгаалах ажлыг зохион байгуулахад Соёлын яам мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх аж.
2023-03-30

 Л.БЯМБАА: Байгаль орчин, нийгэм, засаглалдаа анхаарах нь компаниудын хувьд нэр төрийн хэрэг болсон

 “Trend capital” компанийн зөвлөх Л.Бямбаатай аж ахуйн нэгжүүд, тэр дундаа уул уурхайн компаниуд байгаль орчин, нийгэм, засаглалд яагаад анхаарах ёстой талаар ярилцлаа. 
2023-03-29

 Энэ он гарснаас хойш 11 сая тонн нүүрс экспортолжээ

Харин энэ он гарснаас хойш 285.3 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон аж
2023-03-21

 Эрдэс баялгийн салбар төсвийн орлогын 26.9 хувийг бүрдүүлэв 

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар 1.27 их наяд төгрөг болсон нь өмнөх жилийн мөн үеийнхээс 259.2 тэрбум буюу 25.6 хувиар нэмэгдсэн дүн ажээ. Үүний 341.8 тэрбумыг нь эрдэс баялгийн салбараас төвлөрүүлсэн нь 2022 оны мөн үеийнхтэй харьцуулахад 37.2 тэрбум төгрөг буюу 12.2 хувиар өссөн гэсэн үг.
2023-03-20

Оюутолгойн “охь” оргилж эхэллээ

Оюутолгойн бүлэг ордын нийт нөөцийн дийлэнх буюу “охь” болсон хамгийн агуулга сайтай хүдэр нь Хюго Даммет хэсэгт, газрын гүнд оршдог билээ
2023-03-14