Дорнод, Сүхбаатарын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 3-нд Дорнод, Сүхбаатарын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэх тул зам, даваа, гүвээнд халтиргаа, гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.
2024-11-03
Сэлэнгийн нутаг, Төв аймгийн хойд хэсгээр цас орж шуурна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 2-ны өдөр Сэлэнгийн нутаг, Төв аймгийн хойд хэсгээр, 3-нд Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, зам, даваа, гүвээнд халтиргаа, гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
2024-11-02
Агаарын бохирдол бидний амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ
Бидний амьдралд агаарын бохирдол хэрхэн нөлөөлж байна вэ. Хүүхдүүд энэ асуултад хэрхэн хариулах бол. Цаашлаад тэд хариултаа зурагт яаж дүрслэхийг олон нийтэд харуулах уралдааныг Монголын үндэсний музейгээс зарлажээ.
2024-11-01
Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв гарлаа
2024 оны 11 дүгээр сарын 01-10-ныг хүртэлхцаг агаарын урьдчилсан төлөв: 11 дүгээр сарын 02-03-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ.
2024-11-01
Монгол Улс жилд 4000 тонн жимс хураан авдгийн 92 хувь нь чацаргана
Монгол Улсад жимс, жимсгэнийн тариалан үүсэж хөгжсөний 70 жилийн ойг угтан Монголын жимс, жимсгэнийн холбоо, Олон улсын чацарганын холбоо хамтран Улаанбаатар хотод өчигдөр “Азийн жимс, жимсгэнэ-2024” хурал зохион байгуулав. Энэхүү олон улсын хуралд дотоодын эрдэмтэн, судлаачид, тариалан эрхлэгчдээс гадна Орос, Хятад, Казахстан, Латви, Пакистан зэрэг орны 40 гаруй төлөөлөгч оролцлоо.
2024-11-01
Хавтгайн тархац нутагт баянбүрд байгуулах шаардлагатай гэв
Говийн гайхамшигт зургаан амьтны нэг болсон хавтгайн тоо толгой тогтвортой өсөхөд усан хангамж хамгийн чухал нөлөөтэйг судлаач, доктор, профессор Д.Чандмань хөндлөө. Алтайн өвөр говь дахь Богц цагаан дэрс, Баруун, Зүүн шарга, Тооройн булаг, Майхан булаг, Эхийн гол, Шар хулст, Цагаан бургастын баянбүрд нь эртнээс нааш хавтгайн сүрэг нүүдэллэж, орогнох цөм нутаг байсаар иржээ.
2024-10-30
Өмнөговьд Жуулчны мэдээллийн төв нээжээ
Өмнөговьчууд өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, иргэдийн амьжиргааг сайжруулах, орон нутгийнхаа онцлогийг шингээсэн бараа, бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын жуулчдад сурталчлан таниулах зорилгоор өнгөрсөн онд Нутгийн удирдлагын ордныхоо дэргэд “Өмнөговьд үйлдвэрлэв” төв нээсэн.
2024-10-29
“Говийн гайхамшигт зургаа”-г хамгаалах таван жилийн төлөвлөгөө гаргана
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар манай орны говийн бүсийн зэрлэг амьтад болох хавтгай, мазаалай, тахь, хулан, бөхөн, хар сүүлтийг хамгаалах, энэ ажилд төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэд, олон нийтийг татан оролцуулах зорилгоор “Говийн гайхамшигт зургаа” нэгдсэн арга хэмжээг 2016 оноос хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд холбогдох байгууллагууд хамтран Монгол орны баруун бүсэд байгаль хамгааллын томоохон хэлэлцүүлэг зохион байгуулдаг онцлогтой.
2024-10-29
Хулан хамгаалах өдрийг анх удаа тэмдэглэв
Жил бүрийн аравдугаар сарын 25-ныг Хулан хамгаалах өдөр болгох шийдвэрийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас энэ жил гаргасан. Үүний хүрээнд тус яам Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн судлаач, экологичид хамтран эл өдрийг өнгөрсөн баасан гарагт анх удаа тэмдэглэж, олон нийтэд зориулсан арга хэмжээ зохион байгууллаа.
2024-10-28
“Сэргээн нутагшуулсан зэрлэг тахь зөвхөн Монголд бий”
Монгол орны говь талын өргөн уудам нутагт олон зууны турш тархан байршиж асан тахь адуу XIX зууны эхээр зөвхөн Алтайн баруун бэл, Зүүнгарын говийн урд хэсэг Байтаг богд, Хавтаг, Тахийн шар нурууны ар хөндийн өргөн талд сүргээрээ амьдарч байжээ.
2024-10-24
Монгол орны биологийн төрөл, зүйлүүдийг “Улаан данс”-ны шалгуураар үнэлнэ
“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “Ховордсон зүйлийн хамгааллын арга замыг тодорхойлж, хэрэгжүүлнэ” гэж тусгасан. Түүнчлэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам сээр нуруутан амьтдыг “Улаан данс”-ны шалгуураар үнэлж, хамгааллын төлөвлөгөө боловсруулах ажлыг энэ жилийн төлөвлөгөөндөө багтаасан байдаг.
2024-10-24
9773 га талбайг нөхөн сэргээжээ
Засгийн газар “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд хэрэгжүүлж, уул уурхайн олборлолтын нөлөөгөөр эвдэрсэн 8000 га талбайг нөхөн сэргээх зорилтыг 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан. Тэгвэл холбогдох яамд, орон нутгийн засаг захиргааны байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хамтран ажилласны үр дүнд эл зорилтыг давуулан биелүүлээд буйг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хяналт, үнэлгээ, аудитын газраас мэдээллээ.
2024-10-24