Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен манай улсад өчигдөр ирлээ. Энэ сарын 28 хүртэл үргэлжлэх уг айлчлалын хүрээнд Төрийн тэргүүнүүд албан ёсныхэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг даян дэлхийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хамтын хүчээ өргөх, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах чиглэлээр санал солилцоно. Түүнчлэн Монгол-Австрийн хамтарсан тунхаглал болон харилцаа, хамтын ажиллагааг нийгмийн хамгаалал, санхүү, ашигтмалтмал, шинжлэх ухаан, соёл урлаг зэрэг салбартгүнзгийрүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм.
Манай хоёр орон 1963 оны долоодугаар сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд тус улсын Төрийн тэргүүн Монголд анх удаа айлчилж буй нь энэ аж. Албан ёсны уулзалт, хэлэлцээрүүд нь өнөөдрөөс эхэлнэ. Сонирхуулахад, Александр Ван дер Беллен нь ажилдаа метрогоор явдаг, хотын гудамжаар хамгаалагчгүй алхдаг, тэжээвэр амьтан хайрладаг гэдгээрээ олон улсад нэртэй улс төрч юм.
“Огцрох амархан” жагсаал 13 дахь өдрөө үргэлжилж буй бөгөөд угайлчлалтай холбогдуулан тэднийг “Тэнгис” кинотеатрын өмнөх Эрх чөлөөний талбай руу “нүүлгээд” байна.
М.Гэгээ