Батлан хамгаалах яам, Сангийн яам, Үндэсний статистикийн хороо зэрэг 10 байгууллагын 21 удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулж, дүгнэлт гаргуулах захиалга Төрийн албаны зөвлөлд ирсэн бөгөөд дүгнэлт гаргуулах удирдах ажилтны сонгон шалгаруулалт 2017 оны 2 сарын 20-ны 9.00 цагаас эхлэн явагдаж байна. Үүнд:
1.Батлан хамгаалах яамны:
- Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
- Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга
2.Сангийн яамны:
- Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга
- Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
- Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга
- Хууль, эрх зүйн газрын дарга
3.Барилга, хот байгуулалтын яамны
- Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
4.Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны :
- Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга
- Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
5.Үндэсний статистикийн хорооны :
- Тамгын газрын дарга
6.Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын :
- Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын дарга
7.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын:
- Захиргаа, хууль зүйн хэлтсийн дарга
- Төрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтсийн дарга
- Мэдээллийн технологийн албаны дарга
8. Ашигт малтмал, газрын тосны газрын :
- Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга
- Эрдэс баялгийн салбарын асуудал хариуцсан орлогч дарга
9. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын:
- Тамгын газрын дарга
- Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга
- Санхүү бүртгэлийн газрын дарга
- Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын дарга
10. Цаг уур, орчны шинжилгээний газрын
- Дэд дарга зэрэг албан тушаалууд багтаж байна.
Эдгээр албан тушаалуудад ажиллахаар сонгон шалгаруулалтанд оролцогчид хууль эрх зүйн сорилын шалгалт, ярилцлагын шалгалт өгнө.