“Ред булл” багийн нисгэгч Макс Ферстаппен Мексикийн гран прид түрүүлснээр “Формула-1”-ийн нэг улиралд хамгийн олон буюу 14 ялалт байгуулсан анхны нисгэгч боллоо. Түүнээс өмнө М.Шумахер, С.Феттель нар(13 ялалт) дээд амжилтыг хамтран эзэмшиж байсан билээ. Тодруулбал, М.Шумахер 2004 онд “Феррари” багт, С.Феттель 2013 онд “Ред булл”-дуралдаж байхдаа түүхэн амжилтын эзэн болцгоосон.
Гэхдээ М.Шумахерийг долоо дахиа түрүүлдэг жил нэг улиралд 18 уралдаан болдог байсан. Харин өдгөө 20 уралдаан болж буй. Тиймээс М.Шумахер улирлын нийт гран пригийн 72.2, М.Ферстаппен 70 хувьд нь ялаад байгаа юм. Өөр нэг анхаарах ёстой зүйл бол энэ улирал дуусахад хоёр гараа үлдээд байгаа учир М.Ферстаппен эл түүхэн амжилтаа ахиулах боломжтой. Хэрэв тэрбээр хоёуланд нь түрүүлбэл ялалтын хувь нь 72.7-д хүрч өсөх боломжтой билээ.
Нисгэгч | Ялалт | Улирал |
М.Ферстаппен | 14 | 2022 |
М.Шумахер | 13 | 2004 |
С.Феттель | 13 | 2013 |
М.Шумахер | 11 | 2002 |
С.Феттель | 11 | 2011 |
Бэлтгэсэн Н.Энх