Г.Барсболд агсны нэрэмжит, уулын эрчимт алхалтын улсын аварга шалгаруулах IV тэмцээн Манзушир-Дашийн хад-Зайсан чиглэлд боллоо. Энэ удаагийн тэмцээнд 24 клубийн 45 багийн 315 тамирчин өрсөлдөв. Тэднээс “Хайрхан аялагч” клубийн дөрөвдүгээр баг 17.5 км замыг 02.02 цагт туулж, тэргүүн байр эзэлсэн юм. “I run” клубийн хоёрдугаар баг, “Тэнгэр уулчдын клуб”-ийн нэгдүгээр баг мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо.
Бэлтгэсэн З.Ариун