Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн теннисний “Америкийн нээлттэй тэмцээн”-ий эхний тойрогт С.Уильямсийн оролцсон тоглолт нэгэн түүхэн дээд амжилтыг тогтоолоо. Нийт 29 402 хүн нэрт теннисчний Черногорийн Д.Ковиничтэй хийсэн тоглолтыг үзжээ. Тодруулбал, тус тэмцээний түүхэнд оройн ээлжийн тоглолтыг ийм олон хүн үзсэн тохиолдол өмнө нь гараагүй юм. Түүнчлэн өдрийн тоглолтуудыг 41 930 хүн үзсэн ч дээд амжилт тогтоосон байна. С.Уильямс энэ удаад өрсөлдөгчөө 6:3, 6:3-ын харьцаатай хожиж дараагийн шатанд шалгарсан.
Өдгөө 40 настай нэрт тамирчин “Америкийн нээлттэй тэмцээн”-д 21 дэх удаагаа оролцож бөгөөд эхний тойрогт нэг ч ялагдаагүй төдийгүй хоёр удаа (1999, 2009) түрүүлсэн билээ. С.Уильямс тус тэмцээнд оролцоод зодог тайлж магадгүй гэдгээ саяхан мэдэгдсэн юм.