Сүүлийн 84 жилийн хугацаан дахь хамгийн халуун өдөр долоодугаар сарын 22-нд тохиожээ
Өнгөрөгч долоодугаар сарын 22-ны даваа гараг түүхэн дэх хамгийн халуун өдөр хэмээн тэмдэглэгдэх болсныг Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)-аас мэдээлэв. Тухайн өдөр дэлхий дахины агаарын дундаж температур 17.15 градус хүрсэн нь сүүлийн 84 жилийн хугацаан дахь дээд үзүүлэлт болж буй гэнэ. Үүнээс өмнө 2023 оны долоодугаар сарын 6-нд дэлхийн дундаж температур 17.08 градуст хүрч, дээд амжилтаар бүртгэгдсэнийг энэ жилийн долоодугаар сарын 21-нд тэмдэглэгдсэн 17.09 хэмийн үзүүлэлт эвдээд байж. Тэгвэл үүнээс нэг өдрийн дараа агаарын температур ахин 0.06 хэмээр дээшилсэн нь түүхэн үзүүлэлт болжээ. Ингэснээр 2024 оны долоодугаар сарын 21, 22-ны ням, даваа гараг цаг уурын түүхэн дэх хамгийн халуун, дараалсан өдөр болж байна
2024-08-06
Найман сая ам метр талбайг ариутгахад 1.2 тэрбум төгрөг зарцуулжээ
Улаанбаатар хотод бороо орсны дараах уршиг их. Зам, талбай эвдэрч, айл өрх, барилга байгууламж усанд автахын зэрэгцээ хөрс ихээр бохирддог. “Үерийн дараа гэр хорооллын нүхэн жорлонгийн өт урсаж байна. Нэн даруй арга хэмжээ авах шаардлагатай” гэх мэдээлэл цахим орчинд тархсан юм. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхнаас тодруулахад “Өнгөрсөн зургаадугаар сараас хойш нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд бохирдсон талбайг ариутгаж байгаа. Эхлээд бохирдсон хөрснөөс дээж авч, үндэсний лабораторид шинжлүүлдэг
2024-08-05
Иргэн Т.Золбаяр төв талбайд 11 дэх өдрөө суулт хийлээ
21 настай хүү 461 дүгээр ангид цагдан хоригдож байгаад Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүргэгдэж очоод амиа алдсан нь олон хүнийг цочирдуулсан. Тэрбээр цагдаа нарт зодуулсны улмаас амиа алдахад хүрсэн гэж ар гэрийнхэн нь мэдээлсэн боловч хууль хяналтын байгууллагынхан үгүйсгэсээр байгаа юм. Үүнтэй холбоотойгоор иргэн Т.Золбаяр өнгөрсөн сарын 25-наас хойш төв талбайд суулт зарлаж байна. Өчигдөр 11 дэх өдрөө талбайд суулт хийсэн тэрбээр “Буруутай этгээдүүд хариуцлага хүлээтэл зогсохгүй” гэж мэдээлсэн
2024-08-05
Их-Уулын брэнд хуушуур ирэх сарын 1-нээс Улаанбаатарт “морилно”
Завхан аймгийн Их-Уул сумд хоолны үйлчилгээ эрхэлдэг “Далан давхар хуушуур”-ынхан ирэх сарын 1-нээс Улаанбаатар хотод борлуулалт хийж эхэлнэ. Тэндхийн хуушуур амт, чанар сайтай бөгөөд хэмжээ нь том гэдгээрээ олон нийтэд хэдийн танигджээ. Дотоодын аялагч нар болон жуулчид тус газраар үйлчлүүлэхийн тулд урьдчилан захиалгаа өгдөг гэнэ. Дэлгэсэн гарнаас ч том хэмжээтэй хэмээн олны дунд алдаршсан уг хуушуурыг нийслэлд ирэх сарын 1-нээс эхлэн долоо хоногт 1-2 өдөр худалдахаар төлөвлөсөн аж. Ийнхүү “буурь сэлгэх”-ээр болсон дээрх газрынхан өчигдрөөс Их-Уул сум дахь үйл ажиллагаа зогсоосон юм байна.
2024-08-05
Мөнххайрхан уулын мөстлөгийн зузаан жилийн дотор 3.3 метрээр багасжээ
Баян-Өлгий, Ховд аймгийн газар нутгийг дамнан орших Мөнххайрхан уулын мөстлөгийн зузаан нэг жилийн хугацаанд 3.3 метрээр багассан судалгааны үр дүн гарсныг ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбараас мэдээллээ. Тус салбарын эрдэм шинжилгээний ажилтнууд тухайн бүс дэх мөстлөг, мөсөн голууд хэр зэрэг хайлж байгааг судлах зорилгоор өнгөрсөн онд мониторингийн зориулалттай шонгуудыг Долоон нуурын хөндий хэсэгт суулгасан юм байна
2024-08-05
Үндэсний өв соёлоо “гайхуулсан” даншиг наадам
“Даншиг наадам-Хүрээ цам-2024” өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Эл наадамд гадаадын жуулчид төдийгүй манай иргэд ч өргөнөөр оролцсон юм. Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Монголчуудын шашин соёлын хамгийн том наадам болох “Даншиг наадам-Хүрээ цам”-ыг 2015 оноос жил бүр зохион байгуулж буй бөгөөд жуулчдыг татах, тэдэнд зориулсан арга хэмжээний тоог нэмэх зорилготой. Өдгөө энэ зорилгодоо хүрчээ. Энэ удаагийн даншиг наадам баялаг хөтөлбөртэй” гэсэн юм. Эл наадмын үйл ажиллагааг сурвалжиллаа.
2024-08-05