Б.Энхцэцэг: Тэмцээний талбай дахь 35 минутын хугацаа бол хэн, юу хийж чаддагаа батлан харуулах супер боломж
Үсчин, гоо сайханчдын дэлхийн аварга шалгаруулах “OMC hairworld” тэмцээнээс манай улсын шигшээ багийнхан анхны алтан цомоо хүртсэн билээ. Эл тэмцээний дөрвөн төрөлд өрсөлдөж, амжилтын буухиаг үргэлжлүүлсэн нэгэн бол “Eva” салоны захирал, “Elen beauty” академийн үүсгэн байгуулагч, артист Б.Энхцэцэг юм. Тэрбээр энэ удаагийн тэмцээний нүүр будалтын “Bridal”, “Creative” төрөлд хүрэл медаль хүртсэн. Түүнчлэн цахимаар зохион байгуулсан “Сreative lash” хэсэгт нэгдүгээр байр эзэлсэн юм. Харин “Stage” нүүр будалтаар тусгай шагнал гардсан аж.
2024-10-29
Д.Баттулга: 2026 оны өвлийн олимпод тамирчдаа сойчхоод дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэж өгнө
ОУХМ Д.Баттулга Монголын цанын үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар 10 гаруй жил ажиллаж буй. Түүнийг цанын хорхойтнууд, спортын хүрээллийнхэн улсын шигшээ багийн тамирчин байх үеэс нь мэднэ. Канадын Калгари хотод 1988 онд зохион байгуулсан өвлийн олимпод оролцож, амжилтынхаа гарааг эхлүүлсэн тэрбээр дараа жил нь Францад болсон гүйлтийн цанын олон улсын тэмцээний 10 км-ийн зайд мөнгөн медаль хүртсэн юм.
2024-10-23
Х.Бямбарагчаа: Дуурь бол амьдрах урлаг
Москвагийн олон улсын хөгжмийн ордон болон Европын “Opera globe artist” менежментийн агентлагийнхан хамтран “Grand stage awards” буюу мэргэжлийн дуурийн дуулаачдын олон улсын уралдааныг ОХУ-д саяхан зохион байгууллаа. Олон улсын нэр хүндтэй энэхүү уралдаанд манай улсаас ДБЭТ-ын дуучин Х.Бямбарагчаа оролцон тэргүүн байр эзэлж, Ж.Россинийн нэрэмжит тусгай шагналын эзэн болсон. Түүнчлэн тэрбээр алдарт дуучин Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын “Орфей” VI уралдааны 26-35 насны ангилалд тэргүүн байр эзэлсэн чадварлаг, залуу уран бүтээлч юм.
2024-10-23
Э.Энх-Алдар: Модон бөмбөг намайг өөртөө итгэлтэй, зорилго, тэмүүлэлтэй болгосон
Монголын модон бөмбөгийн шигшээ багийн тамирчин, спортын мастер Э.Энх-Алдар 2016 онд БНСУ-д болсон ДАШТ-ий талбайн цохилтын ганцаарчилсан төрөлд VI байрт шалгарч, нээлттэй тэмцээний багийн төрөлд хүрэл медаль хүртэн амжилтынхаа гарааг эхлүүлж байв. Түүнд гадаадын тэмцээнээс гардсан мөнгө, хүрэл медаль цөөнгүй бий.
2024-10-21
Э.Нямаа: Халаасны хулгайг тусад нь зүйлчилж, ялыг хүндрүүлэх санал гаргасан
Тэтгэврийн өвөө утсаа алдав. Харамссан хэдий ч олдох хөг нь өнгөрсөн хэмээн тоолгүй хаяжээ. Харин сарын дараа өвөөгийн тэтгэврийг банк зээлэнд суутгав. Учрыг нь олохоор очтол банкны ажилтан та сарын өмнө 15 сая төгрөгийн зээл авсан байна хэмээх нь тэр. Өвөө алдсан утасныхаа гадарт банкны карт, иргэний үнэмлэх зэргээ хийсэн байжээ. Харин утасных нь код дөрвөн тэг. Хулгайч утасных нь кодыг олоход тийм ч хүнд байсангүй, бараг анхны оролдлогоороо амжилттай нэвтрэв. Улмаар иргэний үнэмлэхийнх нь мэдээллийг ашиглан, дээрх хэмжээний зээл авсан байлаа. “Авсан” бол төлөх нь үнэн. Өвөө 15 сая төгрөгийг төлөхөөс өөр гарцгүй болжээ. Уг нь өвөө утсанд алдсан даруйдаа цагдаад дуудлага өгөх ёстой. Улмаар “И монголиа” руу орж “Алдагдсан, гээгдүүлсэн гар утасны мэдээлэл шалгах” цэс рүү орж гар утасныхаа IMEI кодоо үлдээсэн бол тэтгэврийн зээлийн өрөнд орохгүй байжээ.
2024-10-16
Э.Эрдэнэчимэг: Зөв бодолтой явахад дэлхийн хаана ч сайхан хүмүүстэй учирдгийг аяллаасаа ойлголоо
Хар нүдний шил зүүгээд, дуулгаа атгачихсан, инээмсэглэн хаалгаар орж ирэх бүсгүй бол “Hunnu woman riders” мото клубийн гишүүн Э.Эрдэнэчимэг. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Сүхбаатарын талбайгаас мотоциклтой аяллаа эхлүүлж, Евразийн есөн орноор 27 000 км орчим зам туулан явсны эцэст эх орондоо ирээд байна. Өмнө нь найзтайгаа хамт Монгол орноороо мотоциклтой аялахаар шийдэж, 5700 км-ийг туулж байсан зоримог нэгэн. Таван сар үргэлжилсэн “амтат” аяллынх нь тухай түүнтэй ярилцлаа. Мөн тэрбээр “Good mom” цахим хуудсаар хоолны жороосоо хуваалцаж, эзэгтэй нарт хэдийн танигдсан билээ.
2024-10-10
Ц.Наранбаатар: Эрчим хүч, мэдээллийн технологи хоёр бол салшгүй ойлголт
Эрчим хүчний салбарын “шинэхэн шилдэг инженер”, УБЦТС ТӨХК-ийн Реле хамгаалалт, туршилт тохируулгын албаны Телемеханик, автоматикийн инженер Цоодолын Наранбаатар. Хамт олон нь түүнийг Наабаа гэж дууддаг. Тэрээр 1988 онд Улаанбаатар хотод төрсөн, 2009 онд Их засаг их сургуулийг Сүлжээний инженер мэргэжлээр суралцаж, дүүргэсэн. Өдгөө ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны техникийн сургуулийн магистрант. Мэргэжлээрээ шаргуу ажиллаж, багагүй туршлага хуримтлуулж яваа манай залуу инженерүүдийн төлөөлөл. Ц.Наранбаатар эрчим хүчний салбарын 2023 оны шилдэг инженерээр шалгарсан. Анх удаа эрчим хүчний салбар шилдэг инженерээр мэдээллийн технологийн чиглэлийн ажилтан шалгарсан нь салбарынхны сонирхлыг татсан. Тиймээс хийсэн ажлынх нь талаар та бүхэндээ сонирхуулахыг зорьж, түүнтэй ярилцлaa.
2024-10-09
Д.Даваажаргал: Амьдрах орчны аюулгүй байдлын судалгааныхаа үр дүнг энэ онд багтаан нийтэд танилцуулна
Үндэсний статистикийн хорооныхон Амьдрах орчны аюулгүй байдлын судалгааг улсын хэмжээнд анх удаа хийж байна. Энэ судалгаа нь иргэдийн амар тайван, аюулгүй амьдрах таатай орчин хангагдсан, эсэх, үүнээс шалтгаалж гэмт хэрэгт өртөх эрсдэл, хүний эрхийн зөрчил болон хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагаанд иргэдийн итгэх итгэл ямар түвшинд байгааг тодорхойлох зорилготой аж. Тус байгууллагынхан 21 аймаг, есөн дүүргийн 8000 орчим өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгож, судалгаанд хамруулаад буй юм. Үүнтэй холбогдуулан Үндэсний статистикийн хорооны Нийгмийн статистикийн хэлтсийн дарга Д.Даваажаргалтай ярилцлаа.
2024-10-03
А.ХҮСЛЭН: Дэлхийн аварга болох зорилгоо биелүүлсэн
Монголын цанын үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ А.Хүслэн удам дамжсан тамирчин. Түүний ээж, ОУХМ Э.Очирсүрэн “Турин-2006” өвлийн олимпын ХХ наадмын гүйлтийн цанын төрөлд оролцож, “Ванкувер-2010” XXI олимпод өрсөлдөхдөө Монголын багийн тугчаар сонгогдож байв. Итали улсад өнгөрсөн сарын 12-15-нд зохион байгуулсан дугуйт цанын залуучуудын ДАШТ-д Монголын гүйлтийн цанын шигшээ багийнхан дасгалжуулагч Д.Баттулгын удирдлагад оролцсон. Тэднээс А.Хүслэн 19 насныхны ангилалд 200 метрийн зайд 17 орны 34 тамирчинтай өрсөлдөж, дэлхийн аваргаар тодорсон юм. Тэрбээр тус тэмцээний дараа Швейцарыг зорьж, Цюрих хотод болсон дугуйн ДАШТ-д өсвөр үеийнхний ангилалд хурд сорьсон билээ. Өнгөрсөн өвөл БНСУ-д болсон гүйлтийн цанын 54 дэх удаагийн УАШТ-ий спринт зайд шагналт V байрт шалгарч, “Канвон-2024” залуучуудын өвлийн IV олимпод өрсөлдсөн цаначдаас 35 дугаар байрт жагссан. Түүнийг дугуйт цанын ДАШТ-ээс эх орондоо алтан медальтай ирэхэд нь зочноор урьж ярилцлаа.
2024-10-02