Төв талбайн зүүн талд комедиан Д.Амартүвшинг цагдаагийн алба хаагчид баривчилсан дүрс бичлэг өнөөдөр цахим орчинд түгсэн. Тэгвэл Д.Амартүвшин энэ талаар “ЭМЯ-аас өдөр бүр халдвар хамгааллын дэглэмээ баримтал гэж сануулдаг. Гэтэл Ерөнхийлөгчийн тангараг өргөх үеэр хэдэн зуун цэргийн алба хаагчийг халуун наранд зогсоож, зарим нь ухаан алдаж унасан. Мөн иргэд бөөгнөрч байсан тул би шаардлага тавьсан юм. Цагдаагийн алба хаагчид намайг ирээд баривчлах үед тэнд байгаа залуус “үргэсэн”. Ялангуяа олны танил, инфлүнсэрүүд хараагүй мэт өнгөрч явсанд хамгийн их эмзэглэлээ. Залуучууд нэгдэж чаддаг боллоо гэж бодтол эндүүрчээ. МАН-аас шагнал авсан, хослол өмссөн залуус халдвар хамгааллын дэглэмээ баримтал гэж шаардлага тавиад баригдаж байхыг минь харсан ч хараагүй мэт цаашаа явсан” гэлээ.