УОК-оос өчигдөр зарим салбарын үйл ажиллагааг хязгаарласан шийдвэр гаргасан. Тэгвэл хоёр жилийн хугацаанд дөрвөн удаа хөл хорионд орж, удаа дараа үйл ажиллагаагаа хязгаарласан ААН-үүдийн тэвчээр "улаан зураасыг давж" эл шийдвэрийг эсэргүүцэж эхэлсэн юм. Тодруулбал, зарим газрууд халдвар хамгааллын дэглэмээ баримталж, хэвийн ажиллаж эхэлсэн. Төрийн шийдвэрийг эсэргүүцсэн ААН-уудыг Rapper Thunder дэмжиж өөрийн цахим хуудастаа "Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг гэдэг шиг одоо нэг хүн дуугарсан бол бусад нь дуугардаг болох цаг нь болсон. Одоо л бүгд нийлж энэ болохгүй байгаа юман дээр дуугарч өөрчлөхгүй бол хэзээ ч өөрчлөгдөхгүй шүү залуусаа. Энэ хүмүүс чинь аргагүй эрхэнд ингэж байна. Тэр цахим наадмаа боль" хэмээн нийтэлжээ.