Камертон хамтлагийн 26 жилийн ой энэ онд тохиож буй. Эл баяртай холбогдуулан хамтлагийн ахлагч Д.Болд өөрийн цахим хуудастаа "Бидний дуу хөгжим, уран бүтээлийн түүхтэй энэ олон жил үргэлж хамт байж, сэтгэл зүрх халуун алга ташилтаараа урам зориг, итгэл сэтгэлээр дэмжсээр ирсэн үнэнч фэнүүд, үзэгч олондоо КАМЕРТОН хамтлагийн 26 жилийн ойн баярын мэнд хүргэж байна. Хайртай шүү та нартаа бид дөрөв" хэмээн нийтэлжээ.
Тус хамтлагийнхан монголчуудад хөгжимгүй олон хоолойн урсгал болох акапелла урсгалыг таниулах зорилгоор нэгдэж байжээ.
Тэд өнгөрсөн хугацаанд “Уйлахдаа ухаар”, “Өнөөдөр” , “Хайрын хот”, “Амин нутаг”, “Төгсөшгүй” зэрэг нийт 10 цомог гаргасан. Мөн 1995 оны намар “18 нас” дууныхаа клипийг цацаж эхлэх үедээ өөрсдөө 18 нас хүрээгүй байсан аж.
Байгуулагдсан цагаасаа хойш нийт 20 гаруй бие даасан тоглолт хийж, 1995, 1996 онуудад "Пентатоник" наадмаас “Шилдэг дебют хамтлаг”, “Шилдэг хамтлаг”, “Шилдэг бүтээл” зэрэг шагналуудыг хүртэж байсан. Монголын урлагт томоохон байр суурь эзэлдэг Камертон хамтлагтаа 26 жилийн ойн баярын мэнд хүргэе.
Ташрамд дурдахад, та бүхний зүрх сэтгэлд хоногшсон "18 нас" дууг онцолж байна… https://youtu.be/-xv50BsQYW0