Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэгдсэн "Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-д соёлын өвийг хамгаалах чиглэлээр дараах саналуудыг дэвшүүлж дэмжигдлээ. Тодруулбал,
✅ Соёлын өвийг хамгаалах тухай хуульд түүхэн дурсгалт барилгын хамгаалалтын бүс болон орчны бүсийн хилийн заагийг тогтоохоор нэмж оруулах.
✅ Түүх соёлын үл хөдлөх дурсгалыг Дэлхийн өвийн урьдчилсан болон Дэлхийн өвийн жагсаалтанд бүртгүүлэх, соёлын биет бус өвийг Юнеско-ийн төлөөлийн болон яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтанд бүртгүүлэх арга хэмжээг яаралтай төлөвлөж, хэрэгжүүлэх.
✅ Дээрх заалттай холбогдох соёлын биет болон биет бус өвийн оршин тогтнох чадварыг хамгаалж, бэхжүүлэх арга хэмжээг жил бүр улсын төсөвт тусган хэрэгжүүлэх.
✅ Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын харагдах сүр барааг хадгалах зорилгоор түүний эргэн тойронд шинээр баригдах барилга байгууламжинд өндрийн хязгаар тогтоох.
Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг энэ пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх юм.