Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг дагаж гарсан “Соёлын биет бус өвийг сурвалжлан олох, судалгаа шинжилгээ хийх журам”-ыг шинэчлэн боловсруулах ажлыг Соёлын яамнаас зохион байгуулж буй. Тэгвэл эл төсөлд олон нийтээс санал авч байгаа гэнэ. Соёлын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс боловсруулсан төсөлтэй танилцан зүйл заалт нэмэх, хасах талаар саналыг tsolmon@moc.gov.mn цахим хаяг руу илгээх юм байна.