Улсын Филармонийн "Симфони найрал хөгжим" болон "Морин хуурын чуулга"-ын хөгжмийн зэмсгийн шинэчлэлтэд нэн шаардлагатай хоёр тэрбум төгрөгийг өнгөрсөн онд Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар шийдвэрлэсэн билээ. Одоогоор тус газрынхан цохивор болон симфони гэх хоёр багц хөгжмийн зэмсэг хүлээж авсан байна. Энэ талаар Улсын филармоны захирал С.Баттулга “Улсын Филармонийн жөгжмийн зэмсгүүдийг 20-30 жил ашигласан. Амаргүй цаг үед соёл, урлагийн салбарт Монгол улсын засгийн газраас онцгой анхаарал хандуулж байгаад бид баярлаж байна. Манайд 120 гаруй уран бүтээл байдаг бөгөөд тэд орчин үеийн, чанартай хөгжмийн зэмсэг ашиглах болсондоо баяртай байгаа” хэмээв.