Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар тэнгэрт дэвшлээ. Тэрээр, тайз, дэлгэцийн бүтээл, хошин урлагт оруулсан хүч хөдөлмөрөөрөө олны хайр хүндэтгэлийг хүлээсэн нэгэн билээ.
Жүжигчин Л.Дэмидбаатар 1970 онд төрсөн бөгөөд урлагийн салбарт 30 гаруй жил хөдөлмөрлөж, энэ хугацаандаа дэлхийн сонгодог бүтээлүүд болон 80 гаруй жүжиг, 30 гаруй уран сайхны кино, 200 гаруй хошин урлагийн жүжигт гол болон туслах дүр бүтээсэн бөгөөд 2016 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртэж байсан юм.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, урлагийн хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье.