Монголын загварын чиг хандлагыг тодорхойлогч "Гоёл" наадмаас 2005 онд Топ модел цол хүртэж байсан загвар өмсөгч Т.Баярзул өнөөдөр Алдарт эхийн одон авчээ. Тэрбээр багаасаа ардын бүжгээр хичээллэдэг байсан бөгөөд даруу зан, донжтой яриагаараа өөрийн дүр төрхийг бүрдүүлдэг хэмээн загварын салбарынхан ярьдаг. Өдгөө таван хүүхдийн ээж болж "Алдарт эхийн II" одонгоор шагнуулсан танд баяр хүргэж, гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсье.