Соёлын яамд соёл, урлагийн салбар бүрт залуучуудын зөвлөл байгуулагдаж буй. Тэгвэл өчигдөр бүжгийн урлагийн залуучуудын зөвлөл байгуулах хуралдаан болж дарга, дэд дарга, нарийн бичгийн дарга зэрэг тэргүүлэгчдээ сонгожээ. Тодруулбал, тус зөвлөлийн даргаар Цагдаагийн Сүлд чуулгын бүжгийн багш Ё.Дамчаабадгар томилогдсон бол дэд даргаар Дуурь бүжгийн эрдмийн театрын нарийн бичиг Э.Бэхтулга, нарийн бичгийн даргаар Балетын холбооны үүсгэн байгуулагч Б.Төгөлдөр нар томилогджээ.