Говь-Алтай аймгийн Бигэр сумд байрлах “Бигэр номун ханы хийдийн туурь”, Музейн сан хөмрөг, Соёлын төвийн үйл ажиллагаатай Соёлын сайд өнөөдөр танилцжээ. Энэ үеэр Бигэр сумын урлаг соёлын салбарт олон жил ажилласан хүмүүст шагнал гардуулсан байна. Тодруулбал, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр номын санч Ц.Ариунтуяа, Жуух бичгээр соёлын ажилтан Т.Батболд, соёлын ажилтан Ж.Нармандах, соёлын ажилтан С.Нансалмаа нарыг шагнасан. Харин Ардын авьяастан цол тэмдгээр уртын дууч, ерөөлч магтаалч Л.Галбадрах, Д. Энхбаатар, Ц.Баттогтох болон уртын дууч, морь, бөх цоллооч Н.Мөнх-Эрдэнэ нарыг тус тус шагнажээ.
Ташрамд дурдахад, тус соёлын төв нь 1924 онд “Улаан гэр” нэртэйгээр байгуулагдаж, 2009 онд Соёлын төвийн 280 сая төгрөгийн өртөг бүхий 180 хүний суудалтай шинэ барилга ашиглалтад орж эрхлэгч, дуу хөгжмийн багш, орон нутаг сурталчлах танхимын ажилтан, номын сан, үйлчлэгч зэрэг найман хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж буй аж.