Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн өдрөөр МУЭ-ийн гишүүн уран бүтээлчдийн шилдэг бүтээлийн "Монголын сайхан орон" уламжлалт үзэсгэлэн зохион байгуулагдах аж. Тиймээс тус үзэсгэлэнд оролцох бүтээлүүдийг зургаадугаар сарын 15-наас МУЭ-ийн байранд хүлээн авна хэмээн албаныхан мэдээллээ.