Соёлын сайд Ч.Номин БНЭУ-ын Соёл, аялал жуулчлалын төрийн сайд Прахлад Сингх Пателтэй өчигдөр цахим уулзалт хийжээ. Уулзалтаар хоёр орны зохиолчдын харилцан айлчлал хийх, нэрт зохиолч, яруу найрагчдын уран зохиол, яруу найргийн орчуулгыг харилцан сурталчлахад хамтран ажиллах. Мөн Монголын кино уран бүтээлчид Холливудад туршлага судлах боломжийн талаар санал солилцов. Түүнчлэн БНЭУ-аас “Монгол Ганжуур”-ын үлдсэн ботиудыг энэ онд багтааж Монголд хүлээлгэн өгнө гэдгээ мэдэгдлээ. Ташрамд дурдахад, Хоёр улсын засгийн газрын байгуулсан Соёлын солилцооны хүрээнд Үндэсний номын сан болон Гандантэгчэнлин хийдэд хадгалагдаж буй судар бичгийг цахим хэлбэрт шилжүүлэх, хийдийн номын сангийн бүтээн байгуулалтын ажил, Богд хааны ордон музейг сэргээн засварлах, БНЭУ-ын Соёлын харилцааны зөвлөлийн тэтгэлэгт хөтөлбөрт соёлын чиглэлээр оюутан, залуучуудыг хамруулах зэрэг ажлыг төлөвлөсөн билээ.