Монголын театрын хөгжлийн түүх болон өнөө цагийн уран бүтээл туурвил, ирээдүйн бодлого, төлөвлөлт гэсэн гурван цагийн хэлхээ холбоонд төвлөрүүлэн шинжлэн судалж, уламжлал болон шинэчлэлийн чиг хандлагыг тодорхойлох зорилгоор Монгол Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрынхан “Гурван цагийн хэлхээс” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гэж байна. Тус хуралд мэргэжлийн соёл урлагийн байгууллагын судлаачид болон их, дээд сургуулийн багш, судлаачид оролцох боломжтой гэнэ. 500 000 – 5 000 000 төгрөгийн шагналын сантай эл уралдаанд оролцохыг хүсвэл ДБЭТ-ын албан ёсны цахим хаягаар холбогдож бүртгүүлэх бөгөөд илтгэлийг энэ сарын 20-оос тавдугаар сарын 1 хүртэл хүлээж авах юм байна. Эрдэм шинжилгээний хуралд бүртгүүлсэн судлаачдад ДБЭТ-ын зүгээс театрын уран бүтээлийг үзүүлэх болон бусад шаардлагатай зүйлсэд тусалж, хамтарч ажиллана гэдгээ мэдээллээ.