Загвар өмсөгч, модель Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class (W206) 2021 оны шинэ загварын нүүр царай болжээ. Дэлхийд алдартай 120 жилийн түүхт, автомашины “Mercedes-Benz” брэндийн зураг авалтад монгол модель албан ёсоор оролцсон анхны тохиолдол юм.
Тэрээр Нью-Йорк, Милан, Лондон зэрэг дэлхийд алдартай загварын шоунд амжилттай оролцож байсан ба Дэлхийн томоохон брэндүүдийн тоонд зүй ёсоор багтдаг “Hermes” брэндийн шинэ коллекцийг танилцуулан, Парисын загварын тайзнаа алхаж явсан чадварлаг модель юм.