“Шударга ёсны клуб”-ын үйл ажиллагааг сурталчлах, клуб хооронд туршлага солилцох арга хэмжээ зохион байгуулав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Нийслэлийн ерөнхий боловсролын 1, 12, 24, 32, 40, 84 дүгээр сургууль, Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургууль, Хэнтий аймгийн Хэрлэн-1, Хэрлэн-4, Тэмүүжин, Бор-Өндөр сумын Бор-Өндөр цогцолбор сургуулийн “Шударга ёсны клуб”-ыг хариуцсан 11 багштай “Шударга ёсны клуб”-ын үйл ажиллагааг сурталчлах, клуб хооронд туршлага солилцох цахим уулзалтыг зохион байгууллаа.
2024-03-19
Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг буурчээ
Улсын хэмжээнд 2024 оны 2 дугаар сард 237.615 зөрчлийн хэрэг бүртгэгдсэнээс 72 хувь нь Нийслэлд, 27.9 хувь нь орон нутагт гарсан байна. Энэ нь нэгдүгээр сартай харьцуулахад 4.4 хувиар буурчээ.
2024-03-13
Гаалийн байгууллагын албан хаагчдын 56 хувь нь эмэгтэй
Монголын гаалийн байгууллагад 1900 гаруй албан хаагч ажиллаж байгаагаас 16 хувь нь ГЕГ-т, 84 хувь харьяа гаалийн газар, хороодод ажиллаж байгаагаас 46 хувь нь Улаанбаатар хотод, 54 хувь хөдөө орон нутагт ажиллаж амьдарч буй.
2024-03-07
Жендэрийн эрх тэгш байдал, хүртээмжтэй оролцооны чадавхыг бэхжүүлнэ
ХБНГУ-ын санхүүжилтээр Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмэр болон Үндэсний Дасан Зохицох Төлөвлөгөөний Хөдөө Аж Ахуй, Газар Ашиглалтын салбарын зорилтуудыг ахиулахад дэмжлэг үзүүлэх нь” буюу СКАЛА олон Улсын хөтөлбөр “Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН)-т жендэрийн эрх тэгш байдлыг тусгах нь” сургалт семинарыг зохион байгууллаа. Тус сургалт семинарыг хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарт ҮТХН-ийн зорилтыг ахиулахад жендэрийн мэдрэмжтэй арга хэмжээг тодорхойлж, холбогдох талуудын оролцоог бүрдүүлж, жендэрийн эрх тэгш байдал болон хүртээмжтэй оролцооны чадавхыг бэхжүүлэх зорилготой.
2024-03-07
Бага орлоготой иргэдэд зориулсан сангийн хөрөнгийг зувчуулсан хэргийг шийдэж чадахгүй байна
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, НПГ-аас яллах дүгнэлт 2023 оны тавдугаар сарын 24-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хэлэлцэхээр болсон ч өнөөг хүртэл шийдвэрлэж чадсангүй. Хамгийн сүүлд өчигдөр өглөө тус шүүх хэлэлцэхээр товлосон ч улсын яллагч нь хурал давхацсан үндэслэлээр хойшлууллаа. Үүнээс өмнө дийлэнх нь өмгөөлөгч нараас шалтгаалж хэргийг хэлэлцээгүй юм. Тэд чухам ямар хэрэгт холбогдсоныг доор өгүүлье.
2024-03-05