Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен болон Швейцарын холбооны улсын ерөнхийлөгч Виола Амхерд тэргүүтэй зочид төлөөлөгч нар энэ оны наймдугаар сарын 01-нээс 04-ний өдрийн хооронд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй. Үүнтэй холбоотой богино хугацаагаар зарим авто замуудын хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хийгдэж байна. Иймд иргэдийг замын хөдөлгөөний дүрмийг баримталж, цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриаллаа.