Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалтыг өнгөрсөн сард хийжээ. Тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж буй газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станц, уул уурхайн баяжуулах үйлдвэрийн байгууламжийг шалгалтад хамруулсан бөгөөд галын аюулгүй байдлыг нь хянасан аж. Үүний дүнд заавал биелүүлэх 37 албан шаардлагыг тухайн байгууллагад өгчээ. Мөн 12 мэдэгдэл, дөрвөн албан даалгаврыг холбогдох байгууллагуудад биелүүлэхийг үүрэгджээ. Галын эрсдэлээс сэргийлэх, үйл ажиллагаа нь нийгэм, эрүүл мэндэд нөлөө үзүүлж буй, эсэхийг тодруулахын тулд дээрх хяналт шалгалтыг хийсэн байна. Зөрчлийг гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заасан хугацаанд арилгахыг даалгасан гэнэ.
Бэлтгэсэн А.Үүл