Цахим орчинд нийтэлсэн зургаас нь аялал зугаалгаар явж, гэрээ эзгүй үлдээснийг мэдсэнээр тухайн айлын эд зүйлийг хулгайлах тохиолдол цөөнгүй гарах болсныг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулав. Тодруулбал, “Баянзүрх дүүргийн нутаг дахь айлын гэрт хулгай оржээ” гэх дуудлага цагдаагийн байгууллагад өнгөрсөн долоо хоногт иржээ. Дуудлагын дагуу шалгахад дээр дурдсан шиг хэрэг гарсан байжээ. Тиймээс аялал зугаалгаар явж, гэрээ эзгүй орхисон бол энэ тухайгаа цахим сүлжээнд оруулахгүй байхыг тус байгууллагаас анхааруулсан юм. Мөн хувийн мэдээллээ олон нийтийн сүлжээнд оруулахгүй байх нь эрсдэлээс өөрийгөө хамгаалж буй хэрэг гэдгийг зөвлөв. Энэ он гарснаас хойш орон байрны хулгайн 981 дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Бэлтгэсэн А.Үүлээ