Итали Улсад нэгдүгээр сарын 27-28-ны өдөр Дэлхийн аварга шалгаруулах гүйлтийн тэшүүрийн мастеруудийн тэмцээн болжээ. Тренто хотын Базелга ди Пайн мөсөн гулгуурын талбайд болсон уг тэмцээнд Монголын тэшүүрийн мастеруудын холбооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Жалбаа, Монголын тэшүүрийн мастеруудын холбооны тамирчин Р.Сарантуяа нар оролцож Монголын тэшүүрийн түүхэнд тод мөрөө үлдээлээ.
Тодруулбал, Б.Жалбаа 81 насандаа Монголын анхны гүйлтийн тэшүүрийн дэлхийн аварга болов. Б.Жалбаа 1962 онд улсын шигшээ багт орж хичээллэн, 1964 онд Инсбрук хотноо болсон өвлийн олимпын наадамд тэшүүрийн төрлөөр анхлан оролцож, спортын гараагаа эхэлж байжээ.
Мөн Р.Сарантуяа 55 насанд шилдэг тамирчидтай өрсөлдөж, дөрөвдүгээр байр буюу тусгай байр эзэлсэн байна. Өдгөө 58 настай тэрбээр 1980 онд бүх ард түмний спартакиадад орсноор спортын гараагаа эхэлжээ.
Энэ тэмцээн нь 500 метрт хоёр, 1000 метрт мөн хоёр удаа уралдан, нийлбэрээр дүнгээ гаргадаг хамгийн өндөр чансаатай тэмцээн юм.
Бэлтгэсэн: Н.Халиунаа