Эмч, мэргэжилтнүүд хөдөөд ковидын халдварын эрсдэл өндөр байгааг анхааруулсаар байтал иргэд аялал зугаалгаар явах нь тасрахгүй байна. Сүүлийн 24 цагт коронавирус туссан иргэдийн 50-иас дээш хувь буюу 745 нь орон нутгийнх аж. Харин нийслэлд 504 тохиолдол бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл энэ сарын 25-наас 26-нд шилжих өдөр нийт 1249 хүн ковидын халдвар авсан байна. Одоогоор 10 657 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 2332 нь хүүхэд, 175 нь жирэмсэн эх аж. Өчигдөр ковид туссан найман хүн хорвоогоос буцжээ.