Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлж буй "Ковид-19" цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх төслийн хүрээнд 92 430 тун Пфайзер вакциныг өчигдөр хүлээн авлаа. Дээрх төслийг НҮБ-ын Хүүхдийн сангааар дамжуулан Монгол Улсад хэрэгжүүлж байна. Вакцин худалдан авах гэрээний дагуу 2021 оны гуравдугаар улиралд нийт 1 124 370 тун вакцин нийлүүлэгдэхээс өнөөдрийн байдлаар 162 630 тунг хүлээн авсан. Дээрх хүлээн авсан вакциныг хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдэд хийхээс гадна, эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэж 12-17 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр үргэлжлүүлэн вакцинжуулна.