Орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийн хотоос гарах хөдөлгөөн нэмэгдэв
Орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод 48 цагаас доош хугацаанд зорчвол 1000, хоёр хоногоос дээш хугацаанд зорчвол 5000 төгрөгийн хураамж төлөх нийслэлийн ИТХ-ын тогтоолыг өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж буй. Эдгээр хураамжийн мэдээлэл нь иргэнд шууд бусаар буюу нэхэмжлэх хэлбэрээр очдог.
2025-02-21
Таван дүүргийн 28 хороонд гамшгийн шар түвшин тогтооно
Нийслэлийн онцгой комиссын I хуралдаан өчигдөр болж, халиа, тошингийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв. Нийслэлийн Онцгой байдлын газрын Дотоод хяналт, шинжилгээ, үнэлгээ, эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Төмөрмандах энэ үеэр “Халиа, тошин үүссэн байршлуудад эрсдэлийн үнэлгээ хийгээд байна.
2025-02-21
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг маргаашаас мөрдөнө
Сар шинийн баяр ойртсонтой холбоотойгоор олны хөл хөдөлгөөн нэмэгдэж, тэр хэрээр замын ачаалал ихэссэн тул маргаашаас энэ сарын 27 хүртэл автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийхээр болсноо холбогдох албаныхан өчигдөр мэдээлэв.
2025-02-21
Хэзээ хогоо хаяж сурах вэ
Хог хаягдлыг ачих, тээвэрлэх үйлчилгээний менежментийг сайжруулах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд 18.00-21.00 цагаас бусад үед хог хаяхыг хориглоод буй билээ. Хог тээвэрлэх ажлыг авто замын хөдөлгөөний ачаалалтай уялдуулан шөнийн цагийн хуваарьт шилжүүлсэн нь энэ юм. Уг зохицуулалтыг энэ сарын 4-нөөс мөрдөж эхэлсэн.
2025-02-18
Буух карт уншигч ажиллахгүйгээс иргэд автобусанд суух бүрдээ 1000 төгрөг төлж байна гэв
Нийтийн тээврийн үйлчилгээний тарифыг энэ сарын 1-нээс 1000 төгрөг болгон нэмэгдүүлээд буй. Автобусаар зорчих төлбөрийг 2014 оноос хойш нэмээгүй учраас гэж албаныхан шалтгааныг нь тайлбарласан. Гэхдээ 1000 төгрөгөөр тухайн өдөр иргэд автобусаар дөрвөн удаа зорчино хэмээн мэдээлж байв. Тэгвэл уг амлалт амьдрал дээр хэрэгжихгүй байгааг иргэд шүүмжилж байна. Зарим автобусны буудал карт цэнэглэгч төхөөрөмжгүй, ихэнх автобусны буух карт уншигч нь ажиллахгүй байгааг хэлсэн.
2025-02-11
Ирэх сарын 1-нээс хугацаатай картаар зорчих боломжгүй гэв
“Улаанбаатар смарт карт” компанийнхан хугацаатай картын үйлчилгээг ирэх сарын 1-нээс зогсоож буйгаа мэдээлэв. Иймд хэрэглэгчдэд хугацаатай картыг дахин сунгахгүй байхыг анхаарууллаа. Өөрөөр хэлбэл, ирэх сарын 1-нээс хугацаатай картыг энгийн хэлбэрээр буюу цэнэглээд зорчих нөхцөл бүрдүүлэхээр судалгаа хийж буй гэнэ.
2025-02-10
Нийслэлд 18.00-21.00 цагаас бусад үед хог хаяхыг хориглов
Хог хаягдлыг ачих, тээвэрлэх үйлчилгээний менежментийг сайжруулах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд 18.00-21.00 цагаас бусад үед хог хаяхыг хориглолоо. Хог хаягдал тээвэрлэх ажлыг авто замын хөдөлгөөний ачаалалтай уялдуулан шөнийн цагийн хуваарьт шилжүүлсэн нь энэ аж.
2025-02-05