БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэгийн Эрүүл мэндийн сан, Монголын Улаан загалмай нийгэмлэгээс санаачилан Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд 2017 оны есдүгээр сарын 25-наас 28-ны өдрүүдэд Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг дээр БНХАУ-ын болон тус эмнэлгийн зүрхний мэс заслын эмч нарын хамтарсан баг хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийж байна.
Үүний хүрээнд Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй хүнд, хавсарсан зүрхний төрөлхийн гажигтай 0-1 насны нярай болон бага насны 100 гаруй хүүхдийг БНХАУ-ын Бээжин хот, ӨМӨЗО-ны Хөх хотын өндөр түвшний эмнэлгүүдэд мэс заслын эмчилгээг үнэ төлбөргүй хийж, БНХАУ-ын эмч болон албаны төлөөлөл бүхий 22 хүний бүрэлдэхүүнтэй баг зүрхний хүнд, хавсарсан төрөлхийн эмгэгтэй хүүхдүүдэд үзлэг, оношилгоог үнэ төлбөргүй явуулах аж.