МХЕГ-ын даргын гаргасан Импортын сүү, сүүн бүтээгдэхүүнд хяналт, шинжилгээ хийх тухай удирдамжийн дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хүнсний томоохон сүлжээ дэлгүүрүүдэд худалдаж буй зургаан нэрийн 36 төрлийн импортын сүү, сүүн бүтээгдэхүүнээс дээж авч шинжилжээ.
Тэдгээр бүтээгдэхүүний дээжийг хүнсний аюулгүй байдлын үндэсний лабораторид шинжлүүлсэн аж. 224 үзүүлэлтээр шинжилж үзэхэд дээрх бүтээгдэхүүнүүд чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан байна. Ингэхдээ бүтээгдэхүүний дээжийг холбогдох стандарттай харьцуулж, дүгнэлт гаргажээ.