Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат, нүдний мэс заслын их эмч Б.Төмөрбаатар, УНТЭ болон Канадын “Лаурэл” сантай хамтран энэ сарын 17-ноос тус аймагт ажиллах гэнэ. Энэ үеэр иргэд нүдний бүх төрлийн оношилгоо, эмчилгээ үнэгүй хийлгэх боломжтой юм байна.
Түүнчлэн 100 хүнийг нүдний болор солих мэс засалд үнэ төлбөргүй оруулах аж. Эмч нар Шарга, Төгрөг, Тонхил, Дарив, Хөхморьт, Баян-Уул суманд ажиллана.